Дани улс ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтыг цуцалж буйгаа албан ёсоор зарлалаа.

Ингэснээр коронавирусийг нийгэмд аюул учруулах эрсдэлгүй өвчний ангилалд багтаж байгаа юм.

Энэхүү шийдвэрийг гаргаснаар Дани улс дотоодын хязгаарлалтаа цуцалсан Европын холбооны анхны улс болж байна.

Тус улсын иргэд омикрон хувилбарын халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ч нас баралт бага, вакцинжуулалтын түвшин өндөр хэвээр байгаа аж.

Дани улсын Эрүүл мэндийн сайд Магнус Хейнике мэдэгдэлдээ "Энэхүү шийдвэр нь Даничууд вакцинжуулалтад ихээхэн хамрагдсантай холбоотой юм" хэмээн хэлжээ.


Дани улсын хүн амын 82 орчим хувь нь хоёр тунт вакцинд бүрэн хамрагдаад байгаа юм.