“Жанцанноров” сан, Швейцарын Хөгжлийн Агентлаг хамтран хөгжим, урлагийг нэгтгэсэн шүүмжийн уралдаан зарлажээ. Бүтээлийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны 18:00 цаг хүртэл info@mongol.asia хаягаар цахимаар хүлээн авна. Шагналт байранд шалгарсан эрхмүүдтэй урт хугацааны гэрээ байгуулан хамтран ажиллах юм. Шүүмж бүтээлд тавигдах шаардлага:
- Монголын хөгжим, урлагийн салбарын өнөөгийн байдал, сүүлийн 30 жилийн хөгжилд дүн шинжилгээ хийж шүүмж бичих;
- Тодорхой судалгаанд суурилсан байх;
- Эрдэм шинжилгээний хэл найруулгаар бичих