Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар, Монголын ресторан зоогийн газрын холбоо ГҮТББ-ын удирдлагуудтай хуралдаж дууслаа.

Гаргасан шийдвэрийн хувьд маргаашнаас ресторан, кофе шоп, хоолны газрыг танхимаар үйлчлэхийг зөвшөөрсөн байна. Гэхдээ эдгээр үйлчилгээний байгуулгаар зөвхөн хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдийг үйлчлүүлэхийг шаардлага болгожээ. 

Энэ талаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ:  "Нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, албан байгууллагуудтай “Хариуцлагын гэрээ” хийж дүрэмтэй болоод үйл ажиллагаагаа эрхлэх  боломжтой. Харин хууль дүрмээ биелүүлээгүй, халдвар хамгаалалтын дэглэмийг зөрчсөн тохиолдолд хаах, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна" гэв.