Малчид, иргэдийн анхааралд:

Амралтын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас, төв болон говийн аймгуудын нутгаар 30 градусыг давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Өнөөдөр оройны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:               

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, 28-30 градус дулаан байна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр.  

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө 25-27 градус дулаан байна.Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.  өдөртөө 25-27 градус дулаан байна.