Л.Дэлгэрмаа
06 сарын 07, 2021
Тэрбээр уг ярилцлагаар Монгол Улсын Ерөнхийлөгч болсноосоо хойш гаргасан зарим санал, шийдвэр, хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууддаа тайлбар өглөө.
Ерөнхийлөгч гадаадад айлчиллаа гэхэд тэр улсын эдийн засаг, тэр хүн хэн бэ гэдэг цаас танилцуулгаараа нөгөө улсынх нь Ерөнхийлөгчид очдог. Ядуурал нь тэд, авлигалд идэгдчихсэн гэсэн танилцуулга урд нь ирчихсэн байхад үнэтэй зангиа зүүчихсэн, үнэртэй ус үнэртүүлсэн нэг тийм ганган хүн очоод яриад байхаар өмнөөс нь санаа зовдог биз дээ. Ийм санаа зовсон бодол миний өмнөх Ерөнхийлөгчийн үед надад буудаг байсан юм.
"ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Монголд айлчлах үед би газрын зураг барьж ороод хийн хоолойг Монголоор дайруулах санал тавьж, Саяны нурууг дагуулж хүнд нөхцөлд тавихын оронд төмөр замаа дагуулаад тавих тооцооллыг танилцуулсан". гэлээ.
Мөнгө өгөөд л сонгуульд оролцдог. Сонгууль хуурамч болоод байна. 100 жилийн түүхтэй МАН-ын байрыг харчих. 30 жилийн түүхтэй АН-ын байрыг харчих. Нөгөө гучин гаруй намуудынхаа байрыг харчих. Ингээд ирэхээр шударга өрсөлдөөн байхгүй. Сонгуулиар хэний ч танихгүй хүн УИХ-д сонгогдож гарч ирээд байгаа биз. Тэр хүн яаж гарч ирж байна гэхээр мөнгөөр л гарч ирж байгаа юм. Шударга өрсөлдөөн байхгүй учраас шударга сонгууль байхгүй.
Ерөнхий сайдыг огцрохоо зарлах хүртэл би энэ шийдвэрийг нь мэдээгүй байсан. Ерөнхий сайд төрийн эргэлт хийх гэж байна гэж хэлсэн. Гэтэл Ерөнхий сайдыг тойрсон бүтэц нь бусдын гар хөл байсан. Ерөнхий сайдад буруу мэдээлэл өгсөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "үргээлгэнд" орсон.
МАН-ыг тараах захирамж гаргсан тухайгаа тэрбээр "Бүх намууд нэг гараанаас дахин эхлэх хэрэгтэй гэсэн үндсээр Ардын намыг тараах асуудлыг хөндөж, Улсын дээд шүүхэд хандсан." гэж тайлбарлалаа.
Оффшор бүсэд хууль бусаар гарчихсан 4 их наяд төгрөг байгаа. Үүнийг оруулж ирэх төрийн данс байхгүй. Энэ дансыг УИХ-аар хэлэлцүүлж нээдэг. Энэ дансыг нээж өгөхгүй өнөөдрийг хүрсэн.
Тавантолгой-Зүүн баян чиглэлийн төмөр замыг тухай тэрбээр "Монголчууд төмөр замаа барьснаар түүхийг өөрсдөө бүтээлээ" гэв.
Халуун сэтгэлийн илрэл гэж үзээд халуун хошуутай мал бэлэглэхээр шийдээд 30 мянган хонь өгөхөөр Аюулгүй байдлын зөвлөл дээр шийдвэрлэсэн.
Сүүлийн хэд хоног Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагналын хур буусан өдрүүд байлаа. Цахим орчинд түүнийг гайхсан, шүүмжилсэн хүмүүс цөөнгүй байв. Харин энэ талаар тэрбээр " Цар тахлаас болоод 2 жил гаруй шагнал гардуулах ажил зогссон байсан. Хөл хорио тавигдсан учраас хүлээгдсэн байсан шагналуудыг одоо гардуулж байгаа" гэсэн .
Ярилцлагын төгсгөлд сэтгүүлч Л.Мөнхбаясгалан "Судалгаанаас харахад Монгол Улсын хамгийн өндөр рейтингтэй улс төрч байдаг. Гэтэл хэдхэн өдрийн дараа та дараагийн ерөнхийлөгчид тамгаа шилжүүлнэ. Таны улс төрийн карьер үргэлжлэх. Төгсөх үү?" гэж асуухад тэрбээр:
- Хэн ч мэдэхгүй! Амьдрал баян... гэж хариулжээ.
Сэтгэгдэл бичих (8)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.46.115] ・ 2021.06.09 Хариулах
Мундаг ерөнхийлөгч шүү, талархаж байна
Зочин [202.55.188.98] ・ 2021.06.08 Хариулах
Ард түмэндээ хүндлэгдэж чадсан Ардчилсан Ерѳнхийлѳгч байж чадсаан Уужуу сайхан тал нутаг усаа хайрлаж чаддаг Ухаант ард түмнийхээ тѳлѳѳ хийсэн бүхэнд тань баярлалаа. Юу санасан хүсэл тань үргэлж биелэж байх болтугай Ерѳнхийлѳгчѳѳ. "Яармагийн хүүхдүүд" шүлэгийн эзэн.Т.Наранцэцэг
Зочин [66.181.160.65] ・ 2021.06.08 Хариулах
Ерөнхийлөгчдөө баярлаж явдаг шүү таны гүндүүгүй зан ганган хээнцэр биш худалаа ярьдаггүй шударга зан бүх зан чанар тань бүх ерөнхийлөгчид гарсан улсуудаас давуу талтай иймд таныг хүндэлж явдаг шүү та ялна аа монгол ялж л таараа амжилт хүсье
Зочин [64.119.20.201] ・ 2021.06.08 Хариулах
төрд бүү ойртуул
Зочин [64.119.22.22] ・ 2021.06.08 Хариулах
huts
Зочин [202.126.89.47] ・ 2021.06.08 Хариулах
Amjilt eronxiilogcho
Санал болгох
1 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан
2 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
3 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ
4 Peak.mn сайт хүний эрхийн мэдрэмжтэй редакциудын нэгээр тодорлоо
5 О.Хулан: Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, нэгэндээ тусалдаг байгаарай
Холбоотой мэдээ
Нийгэм
Ерөнхийлөгчөөс буугаад 5 жил намд элсэхгүй, гишүүнчлэл сэргээхгүй байх хууль санаачилжээ
Л.Дэлгэрмаа ・ 06 сарын 21, 2021
Нийгэм
Ерөнхийлөгч Х.Баттулга спорт цогцолборын бүтээн байгуулалтын төслүүдийн явцтай танилцлаа
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 06 сарын 21, 2021
Нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ
Б.Баясгалан ・ 03 сарын 16, 2021
Улс төр
Б.Гүнбилэг Ерөнхийлөгч Х.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар боллоо
Б.Баясгалан ・ 03 сарын 12, 2021
Нийгэм
Х.Баттулга: Ажлын байраа алдаж байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна
Б.Баясгалан ・ 03 сарын 08, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.