Энэ удаагийн сонгууль сонгогчдын нэрийн жагсаалтад нэр нь батаалгажсан 2 сая 40 мянга 556 иргэн саналаа өгнө. 

Өнөөдрөөс зөөврийн хайрцгаар  25610 хүн саналаа өгч эхэллээ. 

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх иргэдийг хкоронавируст халдвараас үүдэлтэй, болон гэрээс гарах боломжгүй хүндэтгэх шалтгаантай иргэд гэж ангилж байна. Хуулийн зохицуулалтын дагуу энэ сарын 5-наас хойш өвчилсөн, тусгаарлалтад орсон иргэд саналаа өгөх болможгүй болж байгаа аж. Учир нь зөөврийн хайрцагаар саналаа өгөх иргэд санал хураалтаас 5 хоногийн өмнө хүсэлтэй гаргах ёстойгэсэн заалттай юм. 


СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Сонгуулийн ажиглагчдын хувьд улс төрийн намууд ажиглагчдынхаа асуудлыг шийдсэн. Санал хураах өдрөөс тав хоногийн өмнө ажиглагчдын асуудал хэсгийн хороодод бүртгэгдэж, үнэмлэх олгогдох ёстой. Энэ ажил бүрэн хийгдэж дууссан. Энэ удаагийн сонгуулийг гадаад ертөнц их сонирхож байгаа. Монгол Улсын сонгууль ил тод, ардчилсан сонгууль явдаг, зарим үзүүлэлтээр манай улс бүс нутагтаа үнэлэгддэг.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага ажиглана. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институт хүний эрхийн албаны сонгууль ажиглах хороо Ерөнхийлөгчийн сонгуулийг мөн ажиглах юм.АНУ, Япон, ОХУ зэрэг 8 улсын төлөөлөл орсон баг ирсэн. Филиппин улс манай хэрэглэж байгаа автоматжуулсан системийг хэрэглэж байгаа учир гаднаас зорьж ирж энэ удаагийн сонгуулийг ажиглахаар болсон. Бидний хувьд сонгуулийн бэлтгэл ажил бэлэн болсон" гэлээ.