У.Хүрэлсүх: Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно

МАН-аас мэдээлэл хийлээ. Тус намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх урьдчилсан байдлаар энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж явна. 

МАН-ын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх "Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр өндөрлөж байна. Миний бие 65 орчим хувйн саналаар ялалт байгуулж байна. Монголынхоо нийт ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Үүнийг би асар их хариуцлага гэж хүлээн авч байгаа. Монголын ард түмэн төр засгийг тогтвортой ажиллаасай, улс орондоо их зүйл хийж бүтээгээсэй, эхлүүлсэн ажлуудаа дуусгаасай гэсэн том итгэл найдварыг хүлээлгэж саналаа өглөө гэж ойлгож байгаа. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ эв нэгдлийн төлөө, үр хүүхэд, залуу хойч үедээ сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал зүтгэх болно.

Хамт нэр дэвшиж өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Монгол Улсын төлөө зүтгэе" гэлээ.

Холбоотой сэдвүүд

сонгууль2021 у.хүрэлсүх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.