Малчид, иргэдийн анхааралд:

Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадо орох тул, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр оройны  20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, Хангайн нурууны өвөр бэл болон Дорнод-Монголын тал нутгаар  өдөртөө 25-30 градус, бусад нутгаар өдөртөө 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ.Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 22-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ.  Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 21-23 градус дулаан байна.