Малчид, иргэд, тариаланчдийн анхааралд:

Ойрын 2 хоногтоо нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр, 16-наас нутгийн зүүн хагаст бороо үргэлжлэн орж, гол мөрний усны түвшин улам нэмэгдэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөөдөр оройны  20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:                                                

Хур тунадас:  Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 26-31 градус, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар өдөртөө 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 16-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр,борооны өмнө түр зуур ширүүснэ. 16-18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж  секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. өдөртөө 15-17 градус дулаан байна.

Зургаадугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

16-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 16-17-нд говь, тал хээрийн нутгаар, 18, 19-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр,  борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 17-ноос нутгийн баруун хэсгээр дулаарна.