Кабул хотын нисэх онгоцны буудлын гадаа хоёр удаа тэсрэг бөмбөг дэлбэрч, АНУ-ын зэвсэгт хүчний 13 цэрэг амиа алдсан хэрэг өчигдөр гарсан билээ. Мөн Афганистанаас дүрвэхээр цуглараад байсан 60 хүн амь насаа алдаж, 150 хүн шархаджээ. 

Тус аймшигтай ослын дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Бидний 13 цэрэг дэлбэрэлтэд өртөж амиа алдлаа. Үүнийг зохион байгуулсан бүлэглэлийг олж, хариуцлага хүлээлгэх болно. Хэзээ ч уучлахгүй" гэлээ. 

Одоогоор шинжээчид ISIS буюу Ирак, Сирид төвтэй Исламын улс бүлэглэл уг бөмбөгдөлтийг зохион байгуулсан хэмээн сэжиглэж байна.