Улаанбаатар хотод өнөөдөр суурин 19 цэгт коронавирусийн эсрэг вакцин хийнэ. 

Эдгээр цэгт 48 багийн 325 эмч ажилтан ажиллаж, 5,408 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 1,159, II тунд 1,167 буюу нийт 2,326 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,095,049 иргэн I тунд, 994,339 иргэн II тунд хамрагдаад байна.

Мөн нийт 2,192 жирэмсэн эх, 12-15 насны 33,375, 16-17 насны 17,083 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: