Монгол Улсын хувьд зуун хувь гадны улс орноос газрын тосны бүтээгдэхүүн болох бензинийг экспортоор авдаг. Үүний 90 орчим хувийг ОХУ-аас татан нийлүүлдэг. Гэтэл ОХУ-д шатахууны үнэ их хэмжээгээр өссөн тул Засгийн газрын зүгээс АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдэл хийлээ.


Тэрбээр,  “Бензиний үнэ тонн тутамдаа 38 ам доллараар, дизель түлш 10 ам доллараар нэмэгдсэн. Ийнхүү үнэ нэмэгдсэнээр өргөн хэрэглэдэг АИ-92 бензин 695 ам доллараас 733 ам доллар болтлоо нэмэгдэж байна. Үүнийг нийт өртөг рүү тооцвол ойролцоогоор 2000 төгрөг болж байна гэсэн үг. 

Сүүлийн жилүүдэд харьцангуй ам долларын ханш өсөлт, бууралтгүй явж ирсэн. Өнгөрсөн жилийн өдийд нэг тонн АИ-92 авто бензин ойролцоогоор 260-280 ам доллар байсан бол өнөөдрийн байдлаар 733 ам доллар өсөлттэй орж ирсэн. Мөн цаашдаа газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсөх хандлага ажиглагдаж байгаа.

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн тухай хуулинд 30 хүртэлх хоногийн нөөцийг хадгалж байх ёстой. Наймдугаар сард импортоор АИ-95 бензинийг нийлүүлж чадахгүй байх гэсэн албан ёсны хариуг манайд өгсөн. 

Одоогийн байдлаар АИ-95, АИ-98, АИ-92 болон дизель түлш, онгоцны түлш улсын хэмжээнд 30 хоногийн нөөцтэй байгаа. Шатаахууны хомсдолд ороогүй ч нөөцөө тасалдуулахгүй байх нь чухал.

Гадаад зэх зээл дэх шатахуун, үүний түүхийн үнэ нэмэгдэхэд манай улсын Засгийн газраас нөлөө үзүүлж чадахгүй. Бид импортлогч орон биш шүү дээ. Иймээс хэт үнийн өсөлтөд анхаарч болохгүй. 

ОХУ дотооддоо шатахууныг 2000 төгрөгөөр зарж байна. Ийм үнийн өсөлтөөр гаднын улсаас үнэтэй бүтээгдэхүүн авчхаад дотооддоо хямд борлуулах боломжгүй. Тиймээс БНХАУ-аас шатахууныг импортоор оруулж ирэх талаар судалж, ажиллаж байна" гэв.