Малчид, иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ, 24-26 градус дулаан байна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.  

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. 23-25 градус дулаан. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. 21-23 градус дулаан. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.