Барби хүүхэлдэйний үйлдвэрэгч Маттел компани коронавирусын эсрэг вакцин бүтээсэн эрдэмтэн Дэйм Сара Гилберт зориулж, түүний дүрстэй барби гаргажээ.

Профессор Дэйм Сара бол Оксфрордын Астра Зенека вакциныг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. Түүний зохион бүтээсэн вакцин өдгөө дэлхийн 170 оронд аюулт өвчинтэй тэмцэх хамгийн гол зэвсэг болж байгаа билээ. 

Тиймээс Барби хүүхэлдэйг үйлдвэрлэдэг Маттел компани түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, хар хослол, цагаан цамцтай Сарагийн дүрстэй хүүхэлдэйг худалдаанд гаргажээ. 

Сара "Би ирээдүйд шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллах олон охинд урам зориг өгөхийг хүсэж байна. Энэ барбигаар дамжуулж охид эдгээр мэргэжлийг ямар их үнэ цэнтэй, нийгэмдээ хэрэгтэй мэргэжил болохыг ойлгоно гэж найдаж байна" хэмээжээ.

Үүнтэй адил шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн салбарт ажиллаж буй охид эмэгтэйчүүдийг алдаршуулахзорилгоор барбины үйлдвэрлэгчид таван хүүхэлдэйний загвар гаргасан байна. 

Радиогийн хөтлөгч Клара Амфо өөрийн дүрстэй барбиг барьж буй нь

Тус компанийн орлогч захирал Лиза МкНайт "Цар тахлын үед тэргүүн эгнээнд ажилласан ажилчид ямар их хөдөлмөр, золиос гаргаж байгааг бид олон нийтэд таниулж, тэдний түүхийг хуваалцахыг хүссэн юм. Дараа дараагийн үе тэднээс үлгэр дуурайлал авах ёстой" гэжээ.