Л.Дэлгэрмаа
08 сарын 18, 2021
Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Тэрбээр:
"Хөгжлийн банкны зээлийн багц нийт 3.2 их наяд байна. Үүнээс 1.3 их наяд нь чанаргүй зээл болсон. Иймд шинэ зээл өгөх чадамжгүй байна. Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй тул Монголбанкаас хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан. Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ. Энэ нь хувь хүний асуудал биш юм. Харин чанаргүй зээлээ хурдан эргэн төлүүлэхэд анхаарна гэв.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.