Японд коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан олимпийн наадмыг үзэгчгүй зохион байгуулах эсэх талаар Олон улсын олимпийн хороо, Япон улсын Засгийн газар болон холбогдох байгууллагууд Токио хотын олимпийн наадам зохион байгуулах хороотой зөвлөлдөхөөр төлөвлөж байна

Энэ талаар Япон улсын Олимп, паралимпийн асуудал эрхэлсэн сайд Т.Марүкава олон нийтэд мэдэгдлээ. Японы Засгийн газар болон эрх баригч Либерал ардчилсан намын зүгээс ч олимпийн наадмыг үзэгчгүй зохион байгуулж, халдварын эсрэг арга хэмжээг чангатгах талаар нухацтай авч хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргаад байгаа аж.

Токио хотод долдугаар сарын 1-ний өдрийн байдлаар халдварын 673 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх долоо хоногийн мөн өдрийн тоог 12 хоног дараалан давжээ. Ингэснээр Токио хотын халдвар авсан нийт иргэдийн тоо 174,604 болоод байна. Харин Япон улсын хэмжээнд 801,553 хүн коронавирусийн халдвар авч, 2236 хүн нас баржээ.