Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 30 мянган тун "Pfizer" вакцин хүлээн авлаа

Л.Дэлгэрмаа
07 сарын 08, 2021

НҮБ-ын Хүүхдийн Сангаас "Pfizer/Comirnaty/ вакцины дөрөв дэх ээлжийн 30,420 тун вакциныг хүлээн авлаа. 

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Pfizer/Comirnaty/ вакцины 285,300 тунг ийнхүү хүлээн аваад байна.

Өмнө нь

  • Зургаадугаар сарын 16-нд 84,240 тун 
  • Зургаадугаар сарын 23-нд 85,410 тун
  •  Зургаадугаар сарын 30-нд 85,410 тун вакциныг тус бүр хүлээн авсан.


НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна" хэмээн мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.