Парламентын үйл ажиллагааны тогтсон хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллаа тогтоосон юм. УИХ энэ долоо хоногт дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм.
- Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.18-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.08.16-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.15-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.05.25-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.16-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын гурван гишүүн 2020.09.18-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.18-нд өргөн мэдүүлсэн, нэгдүгээр/;
- Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүн 2021.05.14-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүн 2021.05.14-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Бусад.
- УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайдад хандан нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарт тавьсан асуулгын хариу сонсох.