Монгол Улс “Спутник V” вакцины 20 мянган тунг өчигдөр чартер нислэгээр хүлээн авлаа. Өнөөдрөөс буюу долдугаар сарын 15-наас “Спутник V” вакцины хоёрдугаар тунг нас харгалзахгүй хийж эхэлсэн байна.

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 14 цэгээр 3,108 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Одоогоор вакцины 1-р тунд нийт 2,104,400 хоёрдугаар тунд 1,802,750 хүн хамрагдаад байна.