П.Мөнгөнсор
10 сарын 13, 2021
Нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн биеийн тамир, спортын талбайг тохижуулж байна.
Уг талбайг олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөл бөмбөг болон сагсан бөмбөгийн талбайтай болгон тохижуулж байгаа юм.
Иргэдийн амьдрах тав тухтай орчныг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3393 ам метр талбайд тохижилт хийж буй.
Тохижилтын ажлын хүрээнд талбайг стандартад нийцсэн хиймэл зүлгээр бүрж, хөнгөн атлетикийн талбай, PP материалын дэвсгэртэй сагсан бөмбөгийн талбай хийж, амарч суух сандал, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж зэргийг суурилуулж байна. Тохижилтыг “Тэнгисийн шүр” ХХК гүйцэтгэж байгаа юм.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [122.201.31.136] ・ 2021.10.13 Хариулах
Etseg ehees ni tatvar awch bgaa uchir ene zereg ajil hiih ystoi ymaa. Hiih yostoi ajlaa hiigeegui baijigaad 1 halit mult hiisniig ni ingej dewergej sain zuil hiisen met surtalchlah hereggui ee