Өдгөөгөөс 76 жилийн өмнөөс “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” хэмээн тэмдэглэж эхэлжээ. Прага хотноо зохион байгуулсан Дэлхийн оюутны бага хуралаар ийнхүү хэлэлцэж тогтсон аж.

Энэ өдрийн оюутны эрхийг хамгаалах өдөр болгон онцлох болсон түүх нь Дэлхийн II дайны үеэр Чехословакт болсон гунигт явдалтай холбоотой юм байна.


1939 оны 10 дугаар сарын 28-нд фашистуудад бүслэгдсэн Чехословакт Прагийн оюутан залуус багш нарын хамт 1918 оны 10 дугаар сарын 28-нд Чехословакийн төрт улс байгуулагдсаны ойг тэмдэглэн жагсчээ. Бүслэлтийн суман жагсагчдыг хүчээр тараах үедээ Анагаахын факультетийн оюутан Ян Оплеталыг буудан хороожээ. Ян Оплеталын оршуулгын үеэр эсэргүүцлийн жагсаал хүчээ авчолон арван жагсагчид баривчлагдсан байна.

Арваннэгдүгээр сарын 17-ны өглөө эрт фашистуудад оюутны дотуур байруудыг бүсэлж, 1200 гаруй оюутныг баривчлан Заксенхаузен дахь хорих лагерьт аваачжээ. Хөдөлгөөний есөн гишүүн оюутныг Прагийн Рузин дүүргийн шоронд шударга шүүхгүйгээр шийтгэжээ. 

Энэ хэрэг явдлын дараа Чехийн дээд боловсролын бүх байгууллагыг Гитлерийн тушаалаар дайн дуусах хүртэл хаасан түүхтэй.

Энэ 1946 онд Дэлхийн оюутны бага хурал зохион байгуулж Олон улсын оюутны өдрийг тунхагласан ажээ. 

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 17-нд дэлхийн олон оронд энэ өдрийг тэмдэглэж байгаа юм. Ялангуяа Европын оюутан залуусын дунд түгээмэл тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Харин Монгол Улсын хүн амын 70 хувь нь залуучууд бөгөөд нийт 151 мянган оюутантай. Их, дээд сургууль, коллеж 152 байдаг бөгөөд үүнээс 120 нь Улаанбаатар хотод, 32 нь хөдөө орон нутагт байрладаг. Жил бүрийн энэ өдрийг "Монголын оюутны өдөр" хэмээн тэмдэглэдэг бол оюутны эрхийн тунхаглал батлагдсан буюу гуравдугаар сарын 4-ний өдрийг "Монголын оюутны эрхийн өдөр" болгож бас тэмдэглэдэг уламжлалтай. Эрх чөлөөнийхөө төлөө өөрийгөө зулын гол болгосноос үүдэлтэй олон улсын оюутны эрхийн  энэ өдөр Монгол Улсад  нэгэнтээ жагсаал болж байсан түүхтэй.