Шинэ Зеландийн Ерөнхий сайд цар тахлын улмаас хуримаа цуцаллаа

Л.Дэлгэрмаа
01 сарын 25, 2022

Шинэ Зеланд улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн коронавирустэй тэмцэх шинэ журмуудыг танилцуулсныхаа дараа өөрийн хуримыг цуцалжээ.

Тус улс бүхэлдээ хатуу хорио цээрийн дэглэмд шилжсэн юм. Ингэснээр нэг дор 100-аас олон хүн цуглаж болохгүй, дэлгүүр, нийтийн тээвэрт зайлшгүй амны хаалт зүүнэ гэжээ.

Хорио цээрийн дэглэмийг чангатгах болсон нь омикрон хувилбар голомтлон гарсантай холбоотой юм. 

Тодруулбал, Окланд хотод хуримын арга хэмжээнд оролцсон гэр бүл эерэг гарсан бөгөөд тэдний хавьтал дунд нэгэн бүхээгийн ажилтан байжээ. Тиймээс нөхцөл байдал цаашид хүндрэх магадлалтай тул хорио цээрийн дэглэмийг чангатгах болсон байна.

Одоогийн байдлаар тус улсад 12-оос дээш насны хүн амын 94 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсан бөгөөд 56 хувь нь гуравдугаар тундаа хамрагдсан байна. 

Түүнчлэн коронавирусийн 15,104 тохиолдол бүртгэгдэж, 52 хүн амиа алдаад байгаа аж.


Эх сурвалж: BBC

Холбоотой сэдвүүд

ковид цар тахал шинэ зеланд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.