Их, дээд сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа цэргийн алба хаах боломжийг олгодог "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 01-нд эхэлнэ.

Бүртгэл 10 хоног буюу гуравдугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Түүнчлэн оюутнууд "е-Mongolia" сайтад хандаж бүртгүүлэх боломжтой.

Бүртгүүлэх оюутнууд нь:

  • Нэгдүгээр курсын суралцагчид байна
  • Кредит үнэлгээ нь 2.8-аас дээш
  • Өөрсдөө сургуульдаа өргөдөл гаргана
  • Сурч буй их, дээд сургуулийнхаа Сургалтын албанаас энэ талаарх бичиг аваад дүүргүүдийн цэргийн штаб дээр очиж бүртгүүлнэ" хэмээн өнөөдөр мэдээллээ.

Засгийн гарын тогтоолын дагуу Оюутан цэргийн бүртгэл гуравдугаар сарын 01-нд эхлэх журамтай ч шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор хорио цээрийн дэглэм тотоосонтой холбоотойгоор гуравдугаар сарын 05-наас эхлэх аж.