“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. 

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэх үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн талаараа дурдсан. Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өчигдрөөс эхлүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцсон бөгөөд зарим байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд мод тарин, хөтөлбөрт нэгдсэн юм.

Уул уурхайн томоохон компаниудаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 сая мод, “Эрдэнэс-Таван Толгой” ХК 180 сая мод тарьж ургуулахаар болжээ.

Нийслэлд ногоон бүс буюу ой мод бүхий 116 мянган га талбай байдгаас нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай 17  мянга га талбай бий. Уг 17 мянган га талбайг нөхөн сэргээх, зүлэгжүүлэх, ойжуулах ажлыг эхлүүлэхээр НЗДТГ, Нийслэлийн Байгаль орчны газраас тооцоо, судалгаа хийн ажиллаж байна. Ирэх жилдээ багтаан эхний ээлжийн 500-700 га талбайг нөхөн сэргээж, ойжуулах юм.

Ийнхүү “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэлж, төрийн өндөрлөг, Нийслэлийн Засаг дарга, аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн харьяа бүсэд мод тарьж эхэллээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой сэдвүүд

мод тарих нийгэм хот2021

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.