Нийгмийн даатгалын үйлчилгээг явуулын байдлаар зохион байгуулж эхэллээ. Тус үйлчилгээний нээлт өнөөдөр "Хархорин" худалдааны төвд болно.

Энэ үеэр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, “Нийгмийн даатгал” аппликэйшний бүртгэл баталгаажуулах, хууль эрх зүйн зөвлөгөө болон нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээлэл авах боломжтой.

Нийгмийн даатгалын “явуулын үйлчилгээ” нь малчны хот, худалдаачны лангуу, ажилтны ажлын байранд хүрч үйлчлэх бөгөөд нийслэлд 7 хоногт 2 удаа, аймагт сар бүр нэг удаа зохион байгуулах аж.

Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээг дараах хуваарийн дагуу зохион байгуулна.

Эх сурвалж: НДЕГ