НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн танилцуулсанаар зарим албан тушуултнуудын албан тушаалын орон тоо өөрчлөгдсөнөөс шалтгаалж бүрэлдэхүүнийг шинэчлэх ёстой болжээ. Өнгөрсөн хугацаанд тус сангаас олгосон зээлийн эргэн төлөлт хугацаа хэтрэлттэй, зөвлөл хуралдахад олон гишүүнтэйн улмаас ирц нь бүрддэггүй зэрэг бэрхшээлтэй байжээ. Тэгвэл энэ удаад зөвлөлийн бүрэлдэхүүн есөн хүнтэй байх бөгөөд хууль, эрх зүйн мэдлэгтэй хүмүүсийг түлхүү оруулсан аж. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцэн, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.


Мэдээллийг дүрс бичлэгээр дэлгэрэнгүй хүргэж байна.