Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдээс ирүүлсэн санал хүсэлт зорчих эрэлтэд үндэслэн дараах чиглэлүүдийн замналд өөрчлөлт оруулаад байна. Үүнд:
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо,
- Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний
- Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10 дугаар хорооны иргэдээс удаа дараа ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ3” чиглэлийг 2 чиглэл болгон хүлээгдлийн хугацааг багасган, иргэдийн зорчих эрэлтэд нийцүүллээ.
- Чингэлтэй дүүргийн 17, 18, 19 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн Ч:24а “Зунжин-Сонсголон-ТЭЦ4”, Ч:24б “Зүрх уул-Гурвалжингийн гүүр-ТЭЦ4” чиглэлүүдийн замналд өөрчлөлт орууллаа.
- Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний Ч:54 “Яармаг-10 дугаар хороолол-3, 4 дүгээр хороолол-Зурагт” чиглэлийн замналыг Баянхошууны суурьшлын бүс хүртэл сунгаж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн болно.
Өөрчлөлт орсон чиглэлүүдийн үйлчилгээг 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлсэн тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш өгөх боломжтой.
Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.