НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Nike” компани бодлогодоо өөрчлөлт оруулж, жирэмсэн тамирчдад гэрээний дагуу олгох төлбөрөө бүрэн төлөхөөр болсон байна.


“Тамирчидтай байгуулах гэрээнд бид бодлогоо сайжруулсан нөхцөлийг оруулах болно. Спортын салбарт эмэгтэй тамирчиддаа үзүүлэх дэмжлэгээ сайжруулах нь чухал боломж болохыг бид хүлээн зөвшөөрч байна” хэмээн тус компанийн мэдэгдэлд дурджээ. 


“Спортын хувцас үйлдвэрлэлийн томоохон компаниуд хэд хэдэн шалтгааны улмаас тэр дундаа томоохон тэмцээнүүдэд оролцож чадахгүй болсон гэх шалтгааны улмаас тамирчидтай түншлэлийн харилцаагаа таслах юмуу төлбөр төлөхөө зогсоох тухай заалтыг гэрээндээ оруулчихдаг. Энэхүү заалтад нь жирэмслэлт болон хүүхэд асрах талаарх ойлголт багтаж байгаа юм. Иймэрхүү хандлага нь жирэмсэн болсон тохиолдолд мэргэжлийн замналаа дуусгахад бэлэн биш байгаа эмэгтэй тамирчдад эрх тэгш бус харилцааг үүсгэж байна” хэмээн Америкийн хөнгөн атлетикийн тамирчин Алисия Монтаньо өмнө нь олон нийтэд хандан мэдэгджээ.   


Түүнчлэн түүний мэдэгдсэнээр, тамирчид гэрээний талаарх илүү нарийн тодорхой мэдээллийг задруулахгүй ёсгүй байдаг аж. 



Өмнө нь тамирчин бүсгүй тэмцээнд оролцсоор байхаа нэг бус удаа мэдэгдэж байсан аж. 2014 онд тэрбээр 34 долоо хоногтой жирэмсэн байхдаа Америкийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд 800 м зайд гүйж байсан бол 2017 онд 5 сартай жирэмсэн байхдаа мөн тэмцээнд оролцож байсан аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг