НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар хотын даргыг сонгоно. Тус хурал 11.00 цагт эхлэх товтой байсан ч нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид болон МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж буй учир 15.00 цаг хүртэл хойшлуулсан.

Гэвч яг одоогоор ирц бүрдээгүйн улмаас НИТХ-ын хурал эхлээгүй байна. НИТХ-ын хурлын танхимд АН-ын төлөөлөгчид бүрэн ирцтэй, МАН-ын төлөөлөгчдийн ирц бүрдээгүй байна.