Өнгөрсөн баасан гарагт болсон Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIV хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, Тус хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд төлөөлөгч Ж.Батбаясгалан, Б.Бямбадорж, Д.Бадарсан, Ч.Гантулга, Б.Мөнхбат, Л.Нарантуяа, Г.Төмөрбаатар, Ш.Үнэнбат, Ё.Цацралтуяа, Т.Цэрэнноров нарыг оруулж, олонхын саналаар баталжээ. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ