УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хууль хяналтын байгууллага хэд хэдэн үндэслэлээр шалгаж байгаа билээ. 

Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан худал мэдүүлэг, тайлбар өгсөн, төрийн өндөр албан тушаалтнууд ХЭДС-гаас хамаарал бүхий этгээддээ их хэмжээний хүүгүй зээл олгосон байж болзошгүй хэмээн үзэж буй.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар өнөөдөр өглөө УИХ-ын Тамгын газарт Улсын Ерөнхий прокурорын газраас багц бичиг иржээ. Бичигт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас гадна Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ч хамт ирсэн байна. 


Улсын Ерөнхий прокурорын газраас багц бичиг ирсэнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Оюун-Эрдэнэ, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан нар УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, зөвлөлджээ.