Нобелийн шагналын мөнгөөрөө Иракт эмнэлэг барина

peak.mn
12 сарын 17, 2018

Иракийн хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн Энх тайвны шагналтан Надя Мурад шагналын мөнгөө улс орондоо эмнэлэг барих ажилд зарцуулах бодолтой байгаа аж.  

Тэрбээр өөрийн төрсөн хот Синжарт бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст зориулсан төвийг барих ажилд шагналын мөнгөө зарцуулахаар төлөвлөж байна.

2014 онд террористуудын бэлгийн боолчлолд өртсөн 7000 езидэмэгтэйн нэг нь  Надя Мурадюм. Тэр үед бүсгүй 20 настай байжээ. Бэлгийн боолчлолд өртсөн хүмүүсийн дунд залуу охид болон настай эмэгтэйчүүд багтаж байжээ. Тэдний дийлэнх нь дайнчдын гарт амиа алдсан байна. Анх удаагийх нь зугтах оролдлого бүтэлгүйтэж байсан хэдий ч Надя Мурад үүгээр зогсоогүй байна. Тэрбээр бусад дүрвэгстэй хамт Герман руу нэвтэрч чадсан бөгөөд одоо тэндээ оршин суудаг бөгөөд хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байна. 2016 онд “Time” сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад оруулжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС

Холбоотой сэдвүүд

нобелийн шагнал эмнэлэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.