Цэдэнбалын Цэрэндолгор
01 сарын 24, 2021
Нидерланд улсын Гааг хотын олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонтой ярилцлаа. Бидний энэ удаагийн ярилцсан сэдэв бол хүний эрх, жендэрийн мэдрэмжийн тухай юм. Нэршил нь албан мэт санагдах ч үнэндээ хүн бүхэн мэдүүштэй сэдэв билээ.
-Та өөрийгөө феминст гэдэг. Ямар шалгуураар феминист гэж үздэг вэ?
-Би эмэгтэй хүнийг эрэгтэй хүнтэй энэ тэнцүү хүн гэж хардаг. Илүү ч үгүй дутуу ч үгүй, хоёулаа л адилхан хүн. Энэ үзэл хандлага миний амьдралтай холбоотой. Ээж минь ганцаараа гурван хүүхэд өсгөсөн. Ухаан орох цагаас л ээж хүн гэдэг миний хувьд эд материал бүх зүйлээр хангагч, хайраар дулаацуулагч, ар гэрийн баатар байлаа. Тийм болохоор эмэгтэй хүний үүрэг ролийг хүлээн зөвшөөрөх, хүндлэх тал дээр зөв ойлголттой өссөн гэж боддог.
Мэдээж мэргэжлийн онцлогоос шалтгаалан энэ мэдрэмж, ойлголт улам батажсан.
Хуульч хүний хувьд Монголчуудын жендэрийн хэвшмэл ойлголтод санаа зовж явдаг.
-Монголчуудын хэвшмэл ойлголттойг харуулах хамгийн энгийн жишээнээс ярилцлагаа эхэлье. Та энэ тал дээр ямар жишээ дурдах вэ?
-Бид чинь зугаалах дуртай ард түмэн. Ажил хамт олноороо, найзуудаараа хотоос гараад ирэхээр л хөдөлмөрийн хуваарь дээр шууд харагдана.
Эрчүүд нэг тийшээ очиж тамхи татацгаана, юм яриад л аар саар зүйлс зөөж, зарим нь эхнээсээ ууж халамцана. Ингээд хоол бэлэн болонгуут иддэг.
Эмэгтэйчүүд нь эсрэгээрээ очингуутаа хиам зүсэж, хоол ундаа бэлдэж харагдах нь энгийн л дүр зураг. Уг нь бүгдээрээ амрах гэж, цэвэр агаар амьсгалах гэж очсон биз дээ.
Хэрвээ жендэрийн мэдрэмжтэй бол хамтдаа ажлаа хувааж хийнэ. Эрчүүдэд хэлэхэд битгий ийм байгаарай. Ядаж л эмэгтэйчүүдээсээ ямар ажил дээр тусалж болохыг нь асуу, аль болох асуухгүйгээр хий.
Бидэнд өдөр тутамдаа хэрэглэдэг маш олон буруу үг хэллэг, ойлголтууд байна. Балаг гайг нь ч өөрсдөө амсаж яваа.
-Магадгүй бид анзаардаггүй байж болох юм. Ямар буруу үг хэллэгийг онцлон дурдах вэ?
-Бид хүн төрөлхтний хүйсийн 50 хувийг шууд “доошоо хийсэн”, доромжилсон буруу үг хэллэгийг хэрэглэдэг. Эмэгтэй хүнийг магтахдаа хүртэл “Муухан эр хүнээс дээр” гэдэг. Би лав энэ үгийг ойлгодоггүй, юу гэсэн үг вэ. Эмэгтэй хүн хэчнээн сайн сайхан байсан ч хамгийн муу эрэгтэй хүнээс л дээр гэсэн ойлголт мөн биз дээ.
Үүгээр тогтохгүй олон ойлголт бий. Жишээ нь эмэгтэй хүн шиг чалчаад, шальчигнаад гэдэг. Чалчаа, шальчигнуур байх нь тухайн хүний л ааш зан болохоос биш 3,5 тэрбум эмэгтэй хүний онцлог биш.
Телевизийн нэвтрүүлэг үзэж байтал хөтлөгч бүсгүй “Би бол урт үстэй, ухаан богинотой бүсгүй хүн билээ” гэж уянгалуулж ирээд л хэлдэг юм даа. Бас нэг поп од бүсгүй “Эмэгтэй хүнийг сардаа нэг балба гэдэг шүү дээ” гэж хэлэхийг сонсоод маш их гайхсан. Тэр хүн эмэгтэй хүнийг сардаа нэг удаа зодохыг дэмждэггүй гэдэгт итгэж байна. Гэхдээ энэ бол үгийн зугаа болгож ч хэлж болохгүй үг. Яриаг нь олон мянган дагагч, сонсогч нь, идэр өсөх насныхан сонсож байгаа шүү дээ.
Бид өөрсдөө ч анзааралгүй ийм буруу үзэл хандлага нийгэмд байгаа муу муухай асуудлыг тэжээдэг юм.
Хараал дээр гэхэд эмэгтэй хүнийг хэлж болох хамгийн муухай үг нь янхан. Тэгвэл энэ үг яагаад хамгийн адгийн муухай үг болчихов. Эрэгтэй хүнийг янхан хөлслөгч гэж хэлдэггүй биз дээ.
Шүүлтүүртэйгээр, хөндлөнгөөс аваад үзвэл бид энэ мэт буруу ойлголтоо өөрсдөө ч анзааралгүй үе дамжин өвлүүлдэг. Ийм ойлголтыг ээж ааваасаа сонсож өссөн эрэгтэй хүүхэд ямар ойлголттой эр хүн болох вэ бодоод үзээрэй.
-Та хуульч хүн. Монголын хуульд жендэрийн мэдрэмж хэр зэрэг байна вэ?
-Гадны орнуудад тухайн эмэгтэй бэлгийн харилцаанд орохыг хүсэхгүй гэдгээ илэрхийлсэн байхад бэлгийн хувьд халдахыг хүчин гэж үздэг. Харин Монголд л тухайн эмэгтэйг заавал биеийн хүчээр эсэргүүцэл үзүүлэх ёстой гэж үзэж байна.
Тэгээд ч хуульд ямар ч гэмт хэрэг дээр хохирогчийг эсэргүүцсэн байхыг л шаарддаггүй. Жишээ нь гар утсаа алдсан хүнээс “Чи яагаад өөрийнхөө юмыг алдчихаж байгаа юм бэ” гэдэггүй биз дээ. Гэтэл ганцхан хүчингийн хэрэг дээр ийм утгагүй заалт үйлчилдэг юм.
Үндсэндээ амь насаараа дэнчин тавьж хүчиндэгчтэй тэмцэлдэхийг шаарддаг нь маш буруу.
Амьдрал дээр хүчиндүүлж буй эмэгтэй хүн эсэргүүцэх тусам эрсдэлд ордог. Хүчинд автаад зогсохгүй амь насаа ч алдсан тохиолдол ч хүртэл бий шүү дээ. Зарим эмэгтэй хүн хүчиндүүлэх үедээ айснаасаа болоод шоконд ороод ямар ч хөдөлгөөнгүй болчихдог гэсэн судалгаа бий.
-Үүнтэй холбогдуулаад асууя. Монголд хүчингийн гэмт хэргийн хохирогчийн эрхийн асуудал ямаршуу байна гэж та хардаг вэ?
-Үнэндээ тааруухан харагддаг. Жишээ нь хүчингийн хэрэгт холбогдсон улс төрчтэй холбоотой хэргийн шүүх хурлын өмнө хэвлэлийнхэн хохирогч нь ирж байна гээд зургийг нь авч харагдсан. Тэр хүн хүчиндүүлж хохирсон хэрнээ дахиад л хэвлэлийнхний хараанд өртөн, Монгол даяар үзүүлэн болж дахиад хохирч байна.

Олон улсын жишгээр шүүхэд заавал гэрч, хохирогчийг оруулж гаргадаг тусгай нууц хаалга байх ёстой. Тусгай хаалгаар оруулахаас гадна шүүхийн танхимд тухайн хүн харагдахгүй бүхээг гэж бий. Олон нийтэд харагдахгүй, хохирогчийг зөвхөн шүүгч, өмгөөлөгч л түүнийг мэднэ гэсэн үг. Ялангуяа хүчингийн гэмт хэргийн хохирогчийн царай төрхийг харуулахгүй, бүхээгний дотроос дууг нь ч машинаар өөрчилдөг.
Манай шүүх хурлын танхим жендэрийн ямар ч мэдрэмжгүй, ойлголтгүй, бүх зүйл нь ил байдаг. Хаалттай шүүх хурал зарласан ч шүүхийн танхимд ч гадаа нь ч хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүн гаднаас орж ирээд л аль хэдийн мэдэгдчихсэн, гэрэл зургийн дуранд өртчихсөн.
Энэ бол байж болохгүй зүйл. Тэр хүн чинь гэмт хэргийн хохирогч учраас хамгаалах ёстой. Хамгаална гэдэг бие махбодийн төдийгүй сэтгэл зүйг нь, нэр хүндийг нь хамгаалахыг хэлж байгаа юм.
Монголын нийгэмд эмэгтэй хүн өөрийнхөө буруугаас, хөх өгзөгөө гаргаж хувцасласнаас болж хүчиндүүлдэг гэсэн ойлголт хэвээрээ байгаа учраас ямар ч гэм зэмгүй, хохирлоо төлүүлэхийн төлөө явсныхаа төлөө дахиад хов живний баатар болж хохирдог.
Үүний ард олон зүйл бий. Хуулийн өөрчлөлт, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд ч өөрчлөлт хийх зэрэг асуудал байна.
-Саяхан нийгмийн сүлжээгээр хүчингийн гэмт хэрэг нэмэгдээд байна, охид урт хормойтой хувцас өмсөх ёстой гэсэн бичвэр нэлээд түгсэн. Та ийм үзэл бодолтой хүмүүст юу хэлэх вэ?
-Европын улс орнуудад “Би хүчиндүүлж байхдаа ямар хувцас өмссөн бэ” гэсэн үзэсгэлэн анхаарал татсан юм. 
Хүчингийн хэргийн хохирогч болох үедээ өмсөж явсан хувцсыг нь ханаар дүүрэн өлгөсөн байсан. Гал командын, цагдаагийн дүрэмт хувцас, жирийн л жинсэн өмд, фудволктой л явж байж тэд.
Үүгээрээ хүчиндүүлж байгаа асуудал нь эмэгтэй хүний юу өмссөнд байгаагүйг харуулж байна.
Эмэгтэйчүүдийг даруу хувцасла, урт хормойтойг нь сонго гэж байгаа бол тэр хүнд өөрсдийгөө захир, өөрийгөө хяна, удирд гэж хэлье.
Битүү хувцас өмсдөг исламын шашинтай улс орнуудад ч гэсэн хүчингийн гэмт хэрэг гардаг юм шүү дээ. Бүр илүү ч их гарна, яагаад гэвэл эмэгтэй хүнийг дорд үздэг нийгэмд хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон гэдгээ хэлдэггүй, нуудаг.
Тэр байтугай эмэгтэй хүний эрхийг дээдэлдэг, өндөр хөгжилтэй улс орнуудад ч хүчингийн гэмт хэргийн 10-15 хувь нь цагдаад мэдэгддэг гэсэн судалгаа бий. Монгол хүн ам багатай, тэр хэрээрээ нэгнээ мэднэ. Түүнээсээ болоод гэр бүл сална, үр хүүхэд нь шоолуулахаас эмэгтэй хүн эмээж шаналж явдаг. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргийн маш цөөн хувь нь мэдэгдэж байгаа.
-Бид эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлдэг улс орон. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүдэд нэр дэвшвэл хувийн амьдрал руу нь хэт өнгийдөг, гүтгэн доромжлох хандлага байнга цухалздаг нь нууц биш.Энэ үзэл хандлага жэндерийн, хүний эрхийн мэдрэмжгүйн шинж гэж дүгнэж болох уу?
-Дэлхийн хүн амын тал нь эмэгтэй хүн. Тийм учраас жендэрийн мэдрэмжтэй улс орнууд Засгийн газрынхаа 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлдэг. Канадын парламентийн гишүүдийн тал хувь нь эмэгтэйчүүд байдаг. Гэтэл манайд энэ асуудлыг үл тоодог.
Саяхан гэхэд хүний эрхийн зүтгэлтэн Ц.Оюунгэрэл гэж хүнийг намаасаа нэр дэвшинэ гэж хэлснийх нь төлөө хэчнээн доромжлохыг бид харлаа. Би хувь хүнийхээ хувьд танихгүй ч үзэл бодлыг нь хүндэтгэдэг маш дэмждэг, хэдийгээр хэцүү ч гэсэн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээсэй гэж маш их хүсэж байна.
Эмэгтэй хүн сонгуульд нэр дэвшихээр л хувийн амьдралыг нь дэлгэж, салж, нийлсэн нөхрийг нь ил гаргадаг. Унагаах арга нь ч тэр. Эр хүний хувьд барагтай л бол ийм зүйл яригдахгүй. Эсвэл ард нь заавал нэг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн байна гэж хардаг.
Яагаад гээч. Монголын сонгогчдын эрэгтэй эмэгтэй нэр дэвшигчид тавьж байгаа шалгуур шал өөр байгаагийн л илрэл. Үр дүнд нь сонгуульд голдуу эрчүүд ялалт байгуулдаг. Ядаж л Ерөнхий сайд нь танхмаа бүрдүүлэхдээ 50 хувийг нь эмэгтэй хүнийг сонгож болно шүү дээ. Тэр ажлыг нь хийчих чадвартай эмэгтэй хүн маш олон байгаа.
Би олон улсын хуульчийнхаа хувьд дэлхийн удирдагчдын ядаж тал нь эмэгтэй хүн болоосой гэж хүсдэг. Тэгвэл цус асгарсан дайн тулаан багасаж, дэлхий ертөнц хүнд, гэр бүл, хүүхдэд илүү ээлтэй нийгэм цогцолно гэдэгт би итгэдэг.
-Амжилттай яваа, өндөр албан тушаал хашдаг эмэгтэйчүүдийг заавал эрэгтэй хүнтэй холбож ойлгодог ойлголт бас бий. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Үүнтэй холбоотой сонгодог онигоо байдаг. Хоёр эмэгтэй хоорондоо ярьж байна гэнэ.
“-Цэцэгээ албан тушаал дэвшжээ.
-Аан, хэлтсийнхээ даргатай л “унтаа” биз
-Үгүй ээ, хэлтсийн дарга нь эмэгтэй хүн байна.
-Тэгвэл газрынхаа даргатай “унтаад” л дэвшсэн биз?
-Үгүй ээ, газрын дарга нь бас эмэгтэй хүн юм байна.
-Тэгвэл байгууллагынхаа даргатай л “унтсан” биз
-Байгууллагын дарга нь эмэгтэй хүн юм байна.
-Чи юу яриад байгаа юм бэ, тэгвэл наад Цэцэгээ чинь эрэгтэй хүн байна шүү дээ”. Ерөөсөө заавал ийм зүйлтэй хутгадаг гэдгийг маш тод харуулж байгаа биз.
Сайхан машин унасан эр хүнийг хараад автоматаар “хөдөлмөрч, амжилттай яваа хүн” гэж тодорхойлдог. Тэгсэн хэрнээ эмэгтэй хүнийг яг ижил машин унаад явж байвал “бэлгийн замаар” авсан гэж үздэг. Яагаад тэр хүнийг ганцхан хараад л эмэгтэй хүн гэдэг утгаар нь дүгнэж чадаж байна аа. Боловсролтой, туршлагатай, нийгэмдээ баялаг бүтээсэн хүн байж болно. Яг үнэндээ тэр хүн хөдөлмөрлөөд эсвэл бэлгэнд авсан эсэх нь хэнд хамаатай гэж.
-Хүний эрхийн хуульч хүнээс асуухгүй өнгөрч болохгүй байх аа. Олон хүүхэд гаргасан ээжийг одонгоор шагнадаг, нийгмээрээ сайшаадаг. Эсрэгээрээ хүүхэд гаргаагүй эмэгтэй хүнийг дорд үздэг ойлголт байна. Энэ бол хувь хүний л сонголт болохоос нийгмийн шалгуур үнэлэмж биш биз дээ?
-Хүүхэд гаргасных нь төлөө төрөөс медаль олгоод байх нь утгагүй асуудал. Ингэж шагнах ёстой юм бол одон авах үндсийг нь тавилцсан эрчүүдийг ч бас шагнах ёстой биз дээ. /инээв/ Харин шагнахаасаа илүү олон хүүхэдтэй гэр бүлд үзүүлэх нийгмийн халамжийг дэмжих нь зөв шийдэл гэж хардаг.
Хүүхэд гаргах чадвартай ч хайрлагдахгүй өсөж байгаа хүүхдүүдийг өргөж өсгөе гэсэн үзэлтэй ч хүн олон бий.
Хүүхэд гаргасны төлөө нэг нь баатар, гаргаагүйнхээ төлөө нөгөө нь адлагдах ёсгүй. Ер нь хүүхэд гаргах, гаргахгүй байх нь тухайн хүний сонголт юм.
-Сүүлийн асуулт. Та залууст хандаж юу хэлэх вэ?
-Жендэрийн мэдрэмжтэй байна гэдэг эмэгтэй хүнийг л хамгаалах тухай яриа биш, эрүүл нийгмийг бий болгох ойлголт юм.
Хэн ч ээж, эгч шигээ хүнд муу зүйл хүргэхийг хүсэхгүй. Гэтэл бидний ахуйд шингэсэн муу муухай хэвшмэл ойлголт байгаа цагт хүчирхийлэл гэдэг зүйл салахгүй. Өмнө дурдсан хэвшмэл ойлгол буюу зодохыг “гар хүрэх” гэж зөөлрүүлж ойлгож байгаа цагт яаж хүчирхийлэл багасах билээ. Үнэндээ гар хүрэх биш эмэгтэй хүнийг зодох, харгислах гэж хэлэх ёстой шүү дээ. Бодоод үз л дээ, эр хүн бадриун том гараа зангидаж байгаад эмэгтэй хүнийг зодчихоод гар хүрчихсэн юм гэж хэлж болох уу.
Бид хэлж байгаа үгнийхээ цаад утга учрыг танин мэдэх нь чухал байна. Хуульч хүний хувьд хэлэхэд хууль бүх асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй.
Гар хүрэх гэдэг үг хэллэгийг хуулиар зохицуулах боломжгүй. Бид л буруу ойлголтоосоо салах ёстой.
Буруу үг хэллэгээс улбаатай ойлголт буруу зүйлийг зөөлрүүлээд, уламжлал, монгол хүний онцлог гэж цагаатгадаг нь муу муухай бүхнийг тэжээгээд байна. Үүнээс салахыг л жендэрийн ойлголттой болох гээд байгаа юм.
Хүн төрөлхтөн тэр чигээрээ бурангуй нийгэмд хэдэн зууныг элээсэн, гэтэл өнөөдрийн бид соёлт ертөнцөд амьдарч байна. Бид бол шинэ цаг үеийн хүмүүс.
Буруу хэвшмэл ойлголтуудыг соёл уламжлал биш бурангуй нийгмийн үлдэгдэл гэж харах ёстой.
Нандин, чухал зүйлсээ л уламжлал гэж нэрлэмээр байна.
Сэтгэгдэл бичих (46)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.185.59] ・ 2021.02.14 Хариулах
Энэ маш зөв нийтлэл тавигдсан байна, олон нийтийн буруу хэвшмэл ойлголтуудыг энгийнээр ойлгохуйц тайлбарласан иймэрхүү мэдээллийг нилээн далайцтайгаар түгээх нь зөв бнаа, баярлалаа
Зочин [112.167.144.17] ・ 2021.02.09 Хариулах
Боловсрол мэргэжилээ эх орондоо зориулбал яагаад үгүй гэж ихийг үзэж харсан мэдсэн бол түгээ бас эмэгтэйчүүдийн эрх тэд хувцсандаа биш нййгмййн дорой байдлаас үүсэн гарна зөрчил хуулиа чангалах
Зочин [202.126.88.214] ・ 2021.02.01 Хариулах
Үнэн үнэн ойлгох нь ховор хүүмүүсийн сэтгэхүйг сургалт хийж бодлогоор дэмжих
Зочин [66.181.161.64] ・ 2021.01.30 Хариулах
Сайхан ярилцлага бөйна
Зочин [124.158.113.3] ・ 2021.01.28 Хариулах
санал нэг байна эр эм гэлтгүй бүгдээрээ тэгш эрхтэй байх хэрэгтэй шүү дээ
Зочин [180.149.98.126] ・ 2021.01.28 Хариулах
Үнэхээр мундаг хүн шүү. Монголын хууль яг ийм хүнлэг, хүний эрхийн мэдрэмжтэй болоосой. Хуулиа дагаад хүний эрхийн үнэлэмж, мэдрэмж ч нэмэгдэнэ. Гэхдээ одоогийн залуусийн үзэл бодол дэлхийн хөгжлийг дагаад өөр болж байгаа юм шиг санагддаг. Зөвхөн монголоор хашигдахаа больчихсон.
Зочин [64.119.25.94] ・ 2021.01.27 Хариулах
Ер нь монголчуудын орк бүлгийнхэн та нар насаараа зүдэрсэн амьдрах хувьтайдөө. Хөлийн чигчийнд нь ч хүрж чадахгүй байж бусдыг гутаан доромжлох хоббитой. Өөрийн толгой дээрх бухалаа харчихаад бусдын толгойдээрх бухлыг харж шоол. Ишшшш ивий чааваас Хятадын бараг дагаар болсон нь дээрдээ. Кккк
Зочин [202.126.89.217] ・ 2021.01.27 Хариулах
Бахархмаар хүн шүү. Би яг тан шиг амьдрахыг ямар их хүсдэг гээч. Өндөр боловсролтой өөрийн хоббигоороо бусдыг баярлуулж амьдралд өнгө нэмээл сайхан үнэрийг сайхан дурсамжтай үлдээгээл насны эцэст эргээд харахад ямар гайхам сайхан тавилан байх болоо.
Зочин [211.36.141.117] ・ 2021.01.27 Хариулах
зочин
Зочин [66.181.161.79] ・ 2021.01.27 Хариулах
өөрсдийнхөө толгой дээр байгаа ачаатай тэмээнүүдээ олж харж байгаа сэхээтнүүдтэй нь аз юм. зөв асуудал хөндсөн бна
Зочин [66.181.161.79] ・ 2021.01.27 Хариулах
Бид өөрсдөө дүгнэлт хийж буруугаа хүлээн зөвшөөрч гарц олж урагшлах хэрэгтэй
Зочин [202.126.88.132] ・ 2021.01.27 Хариулах
Энэ доромжлоод байгаа хүмүүс нь өөрсдөө хүний эрхийн мэдрэмжгүй нийгмийн хог шаарууд байна гэж дүгнэе
Зочин [64.119.22.147] ・ 2021.01.27 Хариулах
Yag bodoj yvdag zuilsiig yrijee mundag hun
Зочин [66.181.177.59] ・ 2021.01.26 Хариулах
боов их хөххөөр фэминист болдог юм байна хахахахахаха. мэдрэмжтэй гэчихжээ. боов хөхөхдөө л мэдрэмжтэй бай банди минь
Зочин [66.181.161.209] ・ 2023.08.11 Хариулах
hutsdag muu hooson hogiin sav mini.ugee olj hov hov gej hutsaats chi. Naad hun shigee bj chadahgui bjeej hutsaad bh uymaa.bolovsrolgui,medleggui,chadvargui, dunhuu tolgoit uu hooe chi
Зочин [175.201.54.217] ・ 2021.01.29 Хариулах
Наад бичиж байгаагаа уншаад өөрийгөө нэг харчих өрөвдмаөр амьтан минь
Зочин [202.9.46.168] ・ 2021.01.27 Хариулах
Өөрийнхөө тухай бага хуц Хүн хүнийг өөртэйгөө адилхан гэж боддог
Зочин [202.126.89.145] ・ 2021.01.27 Хариулах
Мэдрэл муутай юм чинь. Энэ мундаг хүнээс суралц айн.
Зочин [66.181.161.102] ・ 2021.01.27 Хариулах
ямар тэнэг юм бэ чи өөрөө л ийм байх
Зочин [64.119.25.94] ・ 2021.01.27 Хариулах
Цахим орчинд биеэ зөв зүйтэй авч явна уу. Хүний үзэл санаанд халдах түүнийг доромжлох эрх танд байхгүй. Үзэл санаагаа нээлттэй илэрхийлэх эрх танд байгаа ч зөв зүйтэй боловсон байдлаар илэрхийлнэ үү.
Зочин [202.9.46.87] ・ 2021.01.27 Хариулах
чам шиг новшнууд буудуулж үхээсэй.
Зочин [27.253.251.180] ・ 2021.01.27 Хариулах
чи ч өрөвдмөөр атаахагч байна дөө. Энэ хүн чинь чамайг бодвол ажилтай, амжиргаатай, хоббитой, чиний зүүдэлж ч зүрхлэхгүй мөнгийг тархиараа олдог, хичнээн зуун мянган хүнийг нэгтгэсэн группын админ хүн шд. Харин чи бол өт. Хэн ч танихгүй. Чиний боовыг хөхөж өгөх хүн ч олдлхгүй өрөвдөлтэй арчаагүй амьсгаа байна даа. Энд атаархаж муулж суухаар адилхан болох гэж өөрийгөө дайчлаач эргүү минь. Чи даанч нэмэргүй л дээ хахаха
Зочин [103.212.118.174] ・ 2021.01.27 Хариулах
Гаж донтой новш вэ чи
Зочин [202.126.88.145] ・ 2021.01.27 Хариулах
Cucucucu iim bolhoro l hugjihgv bgam sht
Зочин [106.102.128.66] ・ 2021.01.26 Хариулах
ирж Монголоо хөгжүүлээч ...холоос худлаа шаагаад псда чинь....гомо царайтай лалар чинь
Зочин [175.201.54.217] ・ 2021.01.29 Хариулах
Яагаад ийм атаархуу юм бэ?Энэ хүнээс суралцах хэрэгтэй.Маш мундаг хүн шүү.Үргэлж хүн баярлуулдаг маш мэдрэмжтэй ёстой мундаг залуу шүү.
Зочин [202.126.89.162] ・ 2021.01.27 Хариулах
Bitgii hutsaa chi hol ochij huts
Зочин [202.9.46.217] ・ 2021.01.27 Хариулах
Chi bol daldaas hyn doromjilhoos tsaashgyi,yzliin tsaraitai,azgyi novshiin lalar l bnlda. Yum unshdaggyi,tarhi setgehyi ni hugjuugyi,gaj yumnud l ingej suunadaa.uruvdultei orkuud!uuruu jahan hugj za!hiisen yum heleh ygtei hyn ene hyn,champagne shig uchyyhen tarhitai malaar yahaas zaalgaval gej haha.
Зочин [103.212.118.174] ・ 2021.01.27 Хариулах
Чи яагаад хөгжүүлэлцэж болохгүй гэж
Зочин [202.126.88.145] ・ 2021.01.27 Хариулах
Mongoldo ired hugjuulerch gehiin. Dor bvrnee l soyoltoi bhad l bolno sht. Dor bvrne eh orondo amidarch bgaga medrehed bolnosht. Hvn umnus n higed ughig hvleegeeeel suugad. Bvvr neg belenchleh setgeltei boltson
Зочин [192.82.72.13] ・ 2021.01.26 Хариулах
Ёстой гоё зөв бичсэн байна.Иймэрхүү мэдлэг боловсролтой хүмүүс нийгэмдээ сайн нөлөөлөгч байж ярьж хэлж соён гэгээрүүлж байх ёстой санагддаг.
Зочин [59.153.112.125] ・ 2021.01.25 Хариулах
Уламжлалаараа Монголчууд эхнэрээ зодоод байдаг юм биш. Уламжлалаараа бол гэмт хэрэг ч маш бага гардаг байсан улс. Архи, садар самуун нь дийлдэхээ болисон өнөө үeийнхэнд харин ч уламжлал нь дутаад байна
Зочин [202.126.88.145] ・ 2021.01.27 Хариулах
Unuu veinhen gehin. Ta nar shg tarhi tolgoigo ugaalgatsan yuch hij chdku arhi gudraad bga bish. Ulamjlal n ugsa im bsan.
Зочин [59.153.112.125] ・ 2021.01.25 Хариулах
Зсссс тэр гадааддаа л ярь. Гадаадаас л Монголчуудад заах гэсэн гарууд их болж. Өөрөө гомо төрхтэй гар
Зочин [202.9.46.217] ・ 2021.01.27 Хариулах
Chinii end saraachsan heden ygiin harval bas l neg tarhi ni 1 hoviltoi shalihgyi amitan l bna.Ataarhaad yhleee yu Chi chadku l dee.doromjilhoos uur avyasgyi tsarai ni ch huurhun saihan amitan bga gehed yu l bol ssss
Зочин [66.181.177.59] ・ 2021.01.25 Хариулах
жинхэнэ Loser баагий байна шд. өөрийгөө фэминист гэнүү хахаха? үгнийхээ утгыг ойглодог ч юм боловуу даа муу цагаач
Зочин [192.82.70.20] ・ 2021.01.27 Хариулах
Sain oilgood unsh yag l uuriiiin chin tuhai bicheed bnaa aiiii
Зочин [122.201.21.165] ・ 2021.01.27 Хариулах
Өөх хүнийг ингээд шууд аымар хэлчихдэг чи хэн бэ өөрөө нэг золбин нөхөр л байгаа биз
Зочин [117.111.27.248] ・ 2021.01.25 Хариулах
Маш үнэн бичжээ. Ийм сэтгэхүйтэй эрчүүд, залуучууд олширвол ээжүүд охидынхоо төлөө санаа нь бага зовдог болно. Хэзээ тийм сайхан цаг ирэх вэ эрчүүд ээ!!!.
Зочин [66.181.185.27] ・ 2021.01.24 Хариулах
Миний бодлоор бас 3 хүү дараалан төрүүлсэн бэрээ Дархан гэж цоллож өргөмжлөөд бусад бэрээ нь ойшоохгүй байх нь ялгаварлал юм шиг санагдаад байдын. Цаг үетэйгээ зохицохгүй үзэл
Зочин [66.181.161.5] ・ 2021.01.24 Хариулах
Mundag bolovsroltoi, soyoltoi hun shu
Зочин [202.9.46.207] ・ 2021.01.24 Хариулах
Ёстой жинхэн чадвартай хуульч бна даа.. ийм төлөвшилттэй хүмүүс л юм хийнэ.
Зочин [83.249.206.41] ・ 2021.01.24 Хариулах
Olon hun unshij oilgoosoidoo! Yag ingej chin unenig olj heleh hun hovor shuu!
Зочин [139.5.218.132] ・ 2021.01.24 Хариулах
Хүүхэд гаргасан нь баатар, гаргаагүй нь элдвээр хэлүүлдэг. ) зөв хэлжээ
Зочин [64.119.21.210] ・ 2021.01.24 Хариулах
Сайхан ярилцлага болжээ. Энгийнээр л ойлгох ёстой байж
Зочин [66.181.161.100] ・ 2021.01.24 Хариулах
Ёстой зөв асууж, зөв хариулжээ.Аргагүй л мундаг хуульч юмаа.Ажлын амжилт хүсье./нэг анхилуун гишүүн нь байнаа/
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай
Холбоотой мэдээ
Ярилцлага
Д.Амартүвшин: Гэр бүлийн эрх тэгш харилцаа гэдэг "хоолныхоо гурил"-ыг хувааж элдэнэ гэсэн үг биш
Х.Оргил ・ 05 сарын 15, 2021
Нийгэм
Монгол эрчүүд “улаан номонд орох” шахсан юм биш харин тэгш эрхийг эрхэмлэдэг, боловсон залуус л цөөрсөн...
Х.Оргил ・ 10 сарын 14, 2020
Нийгэм
Хүндлэлд хүйс хамаагүй
Х.Оргил ・ 10 сарын 08, 2020
Ярилцлага
Ч.Куланда: Улс төрч хүн үг дааж сурах дамжааг онц төгсөх хэрэгтэй байдаг юм
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 06 сарын 03, 2020
Ярилцлага
Д.Мөнхөө: Эмэгтэй нэр дэвшигчийг нүд үзүүрлэдэг бол хүйсийн талаарх хэвшмэл ойлголттой гэсэн үг
Х.Оргил ・ 02 сарын 03, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.