Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн их наадмын хос медальт, ДАШТ-ий хүрэл медальт, улсын заан Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадам өнөөдөр Булган аймгийн Сайхан суманд болж өндөрлөв. Тус наадмын бөхийн барилдаанд улсын начин Р.Пүрэвдагва түрүүлж, улсын харцага М.Бадарч үзүүрлэлээ.