НӨАТ-ын урамшууллын сугалаа сар бүр тогтмол явагдаад нэлээд хугацаа өнгөрч байна. Энэ сарын тохирол буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-30-ны хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтын сугалааны тохирол 12 дугаар сарын 15-нд явагдана.

Тус тохирлын супер шагнал 50.000.000 төгрөг. Та дээрх хугацааны баримтаа 12 дугаар сарын 14-ний 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 

Тохиролтой холбоотойгоор иргэн та нэг сая төгрөгөөс дээш хонжвор таарсан төлбөрийн баримтаа үрэгдүүлсэн бол хэрхэн авах зөвлөгөөг хүргэж байна.