Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
08 сарын 25, 2025
Энэ лхагва гараг буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу нийт 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох шийдвэр гарчээ.
Удахгүй болох хичээлийн шинэ жилтэй холбогдуулан НЗДТГ-аас тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар 12265 иргэнээс санал авсан байна. Уг асуулгад 7137 иргэн буюу саналд оролцогчдын 58 хувь нь дугаарын хязгаарлалтыг дэмжжээ.
Уг зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчлэх аж.
Харин есдүгээр сарын 1-ний өдөр дээрх зохицуулалт үйлчлэхгүй бөгөөд бүх автомашин хөдөлгөөнд оролцоно гэдгийг холбогдох албанийнхан мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.