Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-д суралцдаг оюутнуудыг татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:53 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 114 оюутан эх орондоо ирээд байна. Оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Монголын үндэсний их сургуулийн дотуур байранд 21 хоног тусгаарлана.


Эх сурвалж: Улсын онцгой комиссын шуурхай штаб