Дайны улмаас ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний улмаас Лада автомашины үйлдвэрлэлд шаардлагатай эд ангиудын нийлүүлэлт тасалдан тус үйлдвэр үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ.

Учир нь шаардагдах эд ангиудын 20 гаруй хувийг импортоор авдаг аж.

Тус үйлдвэр үйл ажиллагаанаа нь хэвийн болох эсэх нь тодорхойгүй учраас ажилтнуудаа түр хугацаанд чөлөөлсөн байна.

Дэлхийн 34 оронд экспортолдог уг машины хамгийн том худалдан авагч нь Казахстан, Таджикистан зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс байдаг билээ.

Шинжээчдийн үзэж буйгаар Лада зогссон нь -д ч сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй юм. Ладагийн толгой компани Автоваз нь өнгөрсөн онд 350,000 автомашин борлуулсан нь Renault-ийн дэлхий даяарх борлуулалтын 12 хувийг эзэлж байсан юм.