Монголын үндэсний олимпийн хороо спортын семинар, сургалт, тэмцээнийг хойшлуулж байгаагаа мэдэгдлээ

Х.Оргил
01 сарын 27, 2020

Шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан хуралдаж, 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ.

Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний олимпийн хорооноос дээрх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байсан “МҮОХ-ны “Гишүүн спорт холбоодын Шатрын нөхөрсөг тэмцээн”, “Говийн бүсийн аймгуудын Спортын удирдах ажилтны сургалт – семинар” зэрэг арга хэмжээнүүдийг цуцалж, хугацааг хойшлуулсан болохыг мэдэгдсэн юм.

“Спорт-Олимпийн их гэр бүлийн гишүүддээ, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг сайтар сахиж, дархлаагаа дэмжихийг уриалж байна” хэмээн мэдэгдэлдээ бичжээ.

Холбоотой сэдвүүд

коронавирус олимпийн хороо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.