Боливи улсад 32 жилийн турш бэлгийн боолчлолд өртөж байсан Аргентин эмэгтэйг цагдаа нар олсон тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв.

Эмэгтэйг 13 настай байхад нь хулгайлжээ. 1987 онд тэрбээр эгчтэйгээ цуг Боливи улсыг зорьсон байна. Тэнд эгчтэй нь дотно харилцаатай байсан 50 настай эрэгтэй охидыг ажилд урьжээ. Хожим нь тэдний хооронд маргаан үүссэний улмаас эгч нь Аргентин руу буцахдаа дүүтэйгээ хамт явж чадаагүй байна. Гэртээ ирэхдээ тэрбээр 50 настай этгээд өөрсдийг нь хуурсан болохыг хэлжээ.  

Гэсэн хэдий ч энэ хэргийг нарийн мөрдөн шалгах ажиллагааг 2014 оноос эхлүүлжээ. Ийнхүү мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Аргентинаас холгүй Бермехо хотын автомашины гаражид 45 настай эмэгтэй, 9 настай хүүтэйгээ цуг түгжигдсэн байхыг цагдаа нар олсон байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости