Л.Баяржаргал
11 сарын 13, 2017
Филиппин Улсын Давао хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд болсон "Олон улсын математикийн олимпиад"-ын бага ангийн төрөлд Монгол Улсаас оролцсон найман сурагч бүгд шагнал хүртлээ.
Манай сурагчид хоёр баг болж оролцсон бөгөөд баг тус бүр "Хүрэл цом", хүрэл мeдаль хүртсэн байна.
Сурагчдын багийг Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Б.Батцэнгэл ахалж, Дархан-Уул аймгийн “Монгол Оюу” сургуулийн багш Х.Төмөрхан, Баяхонгор аймгийн “Алгоритм” сургалтын төвийн багш С.Цагаан нар багшаар ажиллажээ. Энэ удаагийн олимпиадад орон нутгаас зургаан хүүхэд оролцсон байна. Сурагчид өнөөдөр эх орондоо ирнэ.
"Олон улсын математикийн олимпиад"-д амжилттай оролцсон сурагчид:
International Teenagers Mathematics Olympiad /ITMO/ хэмээх тус олимпиад нв хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг нэр хүндтэй олимпиад юм.




Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.