1.  Дутуу хийсэн ажлаа дуусга. 

Хийж дуусгаагүй ажлыг битгий он дамжуулан үлдээ. Ирэх жил танд сэтгэлийн ачаа нэмэх болно. Тиймээс шинэ жилийн амралтаас өмнө тэдгээр ажлыг дуусгах хэрэгтэй.

2. Ямар нэг зүйл эхэл. 

Шинэ юм эхлэхийн тулд шинэ жилийг хүлээх хэрэггүй. Шинэ зорилго, магадгүй шинэ төсөл ч байж болно. Тэгвэл одоо эхлэх хэрэгтэй.


3. Хойш нь тавьсан ажлаа барьж ав

Дараа нэг өдөр, хэзээ нэгэн цагт хийж магадгүй гэж бодож байсан зүйлээ хийгээд үзэж яагаад болохгүй гэж. Нэгийг нь сонгоод он дуусахаас өмнө үзээд алда.

4. Хийхийг үргэлж хүсдэг байсан зүйлээ оролдоод үз.

Хүн бүр шинэ жилийн баярт бэлдэж завгүй байгаа энэ үед хийхийг үргэлж хүсэж байсан зүйлээ хийхэд хамгийн тохиромжтой цаг. Шинэ жилийн баяртай холбоогүй зарим бизнесийн үйл ажиллагаа энэ цаг үед хамгийн нээлттэй байдаг юм шүү.

5. Төлөвлөгөө гарга. 

Ирэх жилийн төлөвлөгөөгөө яаран сандран 12 цагийн зүүтэй уралдаж цаасан дээр бичих гэж байна уу. Одоо цаг байгаа дээр ирэх жилийн төлөвлөгөө, ирээдүйгээ төсөөлөн бичиж болно.

6. Фитнест явж эхэл. 

Ирэх жилээс л эхлэн жинхэнээсээ фитнест явж эхлэнэ дээ гэж бодож байна уу. Тэгвэл бүү хойш тавь. Өнөөдрөөс эхлэн фитнест явж эхлээрэй.

7. Хоосон оффис. 

Жилийн энэ цаг үед хүмүүс ажил дээрээ тогтдоггүй. Тэгвэл хоосон оффисийг ашиглан өөрийн бүтээмжээ тултал дээшлүүл.

8. Юу хийж бүтээв?

Өнгөрч буй энэ оноо дүгнэх цаг. Би юу хийж бүтээв, ямар амжилт гаргав, ямар шинэ зүйл сурав, юун дээр алдав, ямар сургамж авав? Та өөртөө асуулт тавьж хариулаад үзээрэй. Оны сүүлийн долоо хоногуудад юу хийж бүтээснээ дүгнэх сайхан боломж. Ирэх жил гайхалтай байх болно.

9. Амжиж таларх.

Энэ жилд танд анхаарал тавьсан, таныг дэмжиж тусалсан бүх хүмүүстээ БАЯРЛАЛАА гэж хэлээрэй. Тэднийг нэг өдөр гэртээ урь эсвэл кофегоор дайлаарай. Хэрэв тэгэх зав байхгүй бол санаа зоволтгүй тэдэн рүү залгаж хэлж болно. Эсвэл захиа бичиж шуудангаар явуулж болно. Гараар бичсэн захидал авахад хүн бүрийн сэтгэл хөдөлдөг юм шүү дээ.

10. Өөртөө цаг гарга. 

Бүтэн жил та ажилдаа их цагаа гаргасан, бас гэр бүл, найз нөхдөдөө үнэт цагаа харамгүй зарцуулсан байх. Гэхдээ өөрийгөө битгий үлдээ. Орондоо бүтэн өдөр өнжмөөр байгаа бол өнж. Идэхийг хүссэн дуртай хоолоо ид, амьдралын хамгимйн чухал гол дүр болсон өөрийгөө хайрлахад цаг зарцуулаарай гэж танд зөвлөе.