Хэнтийн аймгийн иргэд Хэрлэн голын онцгой хамгаалалтын бүсэд гахайн аж ахуй эрхэлж гол усыг бохирдуулж байгаа талаар мэдээлэл хийсэн билээ.

Уг асуудлын мөрөөр Хэнтийн аймгийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийжээ.

Шалгалтаар Хэрлэн голын онцгой хамгаалалтын бүсэд гахайн аж ахуй эрхэлж буй иргэнд уг газрыг зориулалтын дагуу ашиглахыг сануулсан байна. Мөн Хэрлэн голын усны онцгой хамгаалалтын бүсээс гахайн аж ахуйг гаргаж, газрыг чөлөөлөн зориулалтын дагуу эзэмших, ашиглахыг үүрэг болгож улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн гэв.