Ордуудын 2019 оны 09 дүгээр сарын 16-22-ны өдрийг хүртэлх долоо хоногийн зурхайг хүргэж байна.

Хонь

Бусдыг сайн сонс. Сэтгэл хөдлөлөө өөрийн эрүүл мэндэд нөлөөлөхөөс болгоомжил. Ажил дээр тань дарамт үүсвэл гэр бүлийн гишүүддээ битгий энэ байдлаа гаргаарай. Хайртай хүндээ үл итгэж, сэтгэлийг нь гонсойлгосноор та түүнийгээ алдах хүртэл аюул үүснэ.Та нийгмийн амьдралд идэвхтэй орох замыг олсноороо эрч хүч тань нэмэгдэнэ. Танд шинэ албан тушаал санал болгож магадгүй. Яг одоо бол таны гадаад үзэмж, намба төрх нь амжилтад хүргэх гол түлхүүр байна. Ихэнх хүмүүс  мэдлэг болон оюун ухааны талаар зөн совин сайтай байна.


Үхэр

Ухаалаг байвал хамгийн сүүлийн үеийн шинэ санааг хаанаас ч олж болно. Мөнгөний асуудалтай бол дэлгүүр хэссэний хэрэггүй. Ямар нэг юм худалдаж авах гэж байгаа бол бага зэрэг сэрэмжтэй, мэдрэмжтэй байгаарай гэж зөвлөе. Эрүүл мэнддээ анхаар. Сэтгэгдэл төрүүлэм хувцаслах нь таныг хүмүүстэй уулзахад сэтгэл өөдрөг байхад тусална. 

Бичиг хэргийн ажлын жагсаалтад анхаарч, өмнө хийсэн алдаагаа засах нь танд гайхалтай байдлыг бий болгоно. Танихгүй хэн нэгэнд сэтгэл татагдаж магадгүй. Өөрийн сэтгэл зүрхэнд бүү саад бол. Дур хүслээ илэрхийл. Хэн нэгэн хүнээс магтаал сонсвол нэг их гайхаад байх хэрэггүй. Аз харьчихсан юм шиг санагдаж байсан байдал өөрчлөгдөнө.


Хамтатгах

Амжилтад хүрэхийг хүссэн хүмүүс овсгоотой зангийнхаа ачаар ашигтай зүйлд хүргэх үүд хаалгыг нээж чадна. Таны уран илтгэх чадвар олныг алмайруулна. Хэрвээ азаа үзэх гэж байгаа бол сүүлийн мөчид замд гарах тасалбар авч чадна. Огт төлөвлөж, бодож байгаагүй гэнэтийн зүйл тохиолдох болно. Гэсэн хэдий ч таны хүчирхэг зан чанар аливааг хялбархан даван туулах болно. 

Танд амжилт ойрхон байгаа ч ар араасаа цуварсан бага зэргийн саад тотгор гарч ирнэ. Таны эрч хүч нэлээн сул байх болно. Гэвч таны амбиц болон амжилтад хүрэх хүсэл өндөр байна. Шинэ технологи ашиглаж байгаа хүмүүст гэнэтийн техник саатал тохиолдож болзошгүй. Хэтэрхий их мөнгө үрэхээсээ өмнө хэрэгтэй зөвлөгөөг эрж хай.


Мэлхий

Хэт яарч, цочмог байх хэрэггүй, ингэх нь алдаа хийхэд хүргэнэ. Мөнгө санхүүгийн болон гэр бүлийн асуудал тулгарах үед яаран хариу үйлдэл хийхээс болгоомжил. Мөнгөний зохицуулалтаа дахин эргэж харах хэрэг гарна. Уян хатан, тайван байдлаар хандсанаар асуудлыг уул овоо болгон томруулахгүй шийдвэрлэж чадна. Хайрттайгаа илүү ойр байж, сэтгэл зүрхний үгийг нь сонс. Гэхдээ ажлын шаардлагаар та нэг бол хайртай дотнын хүмүүсээ үгүй бол карьераа сонгох шаардлагатай тулгарна. 

Хариуцлагаа ухаарах чадвар таныг сайн ажилчин болгодог ч бусдын хүчээр өөртөө оноо авах гэсэн хэн нэгнээс зайлсхий. Харилцаа холбооны бүхий л хэлбэрт нээлттэй бай. Ажилдаа болон гэртээ аль болох стрессээ бууруул. Үр хүүхдүүддээ зориулах цаг тун бага байгаад дэмий санаа зовохын оронд ямар нэгэн зүйл хий. Та хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаа гэдэгтээ итгэ.


Арслан

Хэт их ажиллаж, ядрахаас сэргийл. Хэрвээ та нийтэч бус бол багаар бус ганцаар ажиллах нь тааламжтай. Шинэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь таны амьдралыг илүү амьд сэтгэл догдлуулам болох болно. Өөдрөг үзэлтэй байх нь таны эрүүл мэнд болон бүх зүйлд сайнаар нөлөөлөх болно. 

Цалингаа нэмэгдүүлэх болон албан тушаал ахих, ивээн тэтгэгч хайх зэрэг нь үр дүнг авчрах болно. Долоо хоногийн сүүлээр гараг эрхсийн тааламжит нөлөөгөөр та эрч хүчийг бүрэн мэдрэх болно. Найз нөхөд болон ойр дотныхоо хүмүүсийг цуглуулан уулзалт зохион байгуул. Таны өөртөө итгэлтэй, шийдэмгий байдал тань таныг зоригжуулж амжилт авчрах магадлалтай. Мөнгөө хаа сайгүй цацаж, амттан авч идэх зэрэг байдлууд ажиглагдах боловч өөрийгөө хянах хэрэггүй.

Охин

Хувийн амьдрал анхаарлын төвд байх болно. Хамгийн гол асуудал нь хувийн амьдрал, ажил хоёроо хэрхэн зохицуулах вэ гэдэг байна. Та саяхан үрсэн мөнгөнийхөө хэмжээнээс болоод энэ долоо хоног бүсээ чангалах хэрэг гарна. Та шинэ машин авах, лизингээр байр авах болон аяллын зардал зэрэг онцгой зүйлд мөнгө үрэх хэрэггүй. 

Амьдрах орчин нөхцөлөө сайжруулан эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх нь чухал. Хууль бус ажиллагаанд оролцохгүй байх нь зөв. Бусад хүнд уруу татагдан хүсээгүй зүйлээ хийж болзошгүй. Таагүй мэдээ авч болзошгүй. Магадгүй дотнын  хүмүүст тань тусламж, дэмжлэг хэрэг болсон бололтой.


Хилэнц

Шинэхэн хайртыгаа болзоонд урих эсвэл хуучны тасарсан харьцаагаа сэргээхэд бүтэмжтэй байна. Цагийг хайрттайгаа романтик байдлаар өнгөрөө. Та амьдралаа дээшлүүлэхийн тулд илүү их мөнгө олох гэж оролдож байна уу. Мөнгө бүхнийг хөдөлгөж чадах нь үнэн ч сайхан харилцаа холбоо бас бүх зүйлийн түлхүүр нь болж байдаг гэдгийг ойлго. Бусдад тэвчээртэй хандахгүй бол уураа барих чадвар сул байна. Та ажил дээрээ бүх зүйлийг хуулийн дагуу хийх хэрэгтэй болно. Магадгүй энэ шалтгаанаар та зөвхөн өөрийнхөө гараар л бүх ажлаа хийхийг хүснэ. 

Санхүүгийн асуудлаа шийдвэл өндөр орлого олох боломжтой. Цагийг дэмий зүйлд зарцуулах нь олох мөнгөө хөсөр хаяхтай ижил. Та бусдын талаар бодолгүй өөрийнхөө ажлыг л хичээнгүйлэн хийгээрэй. Хэрвээ танд их ажиллагаа шаардсан хобби байсан ч ачааллаас үүссэн стресснээс гарахын тулд түүгээрээ оролд. Ажлаас гадуур нийгмийн үйл ажиллагаа таныг хөгжөөнө.

Нум

Олон нийтийн уулзалт зөвлөгөө, сурталчилгааны ажилд хамрагдах бол ажилдаа дуртай байх хэрэгтэй. Ер бусын урилга, үйл явдалд бэлэн бай. Та шинэ танилуудтай болж, шинэ газар очин таашаал авна. Хосуудын харьцаа таатай байна. Гэр бүлтэйгээ нийтэч, нээлттэй байх нь таашаал авчирна. 

Хэрвээ хэн нэгэнд нууцаа хэлмээр байгаа бол тухайн хүнийгээ нууц сайн хадгалдаг хүн мөн эсэхийг нь шалгаарай. Амьдралын эрч хүч, хувийн дур булаам чанар нэмэгдэх хандлагатай. Эзэрхүү, албархуу байдлаас болж зөрчил үүсэж магадгүй. Бүхий л харилцаагаа хянаж эелдэг бай. Хэдийгээр таны эрч хvч их байх боловч аливааг хэтрүүлэх нь эрүүл мэндэд таагүй нөлөөлж мэднэ. Холоос зочин ирж магадгүй учраас гэрээ цэвэрлэн бэлтгэлтэй байгаарай.


Матар

Романтик хандлагууд үргэлжилсэн хэвээр байх болно. Хайрттайгаа цагийг өнгөрөө. Хоёулаа байхын жаргалыг мэдэр. Гэвч ганц бие хүмүүс өөрийгөө юу руу түлхэж оруулж байгаагаа мэдэхгүйгээр хайр дурлалтай холбогдох тул болгоомжтой хандаарай. Замбараагүй энерги огторгуйд байрлах тул сэтгэл гутрал тохиож магадгүй. 

Өндөр үнэтэй эд зүйл худалдаж авах гэж байгаа бол худалдагчдаас зөвлөгөө авахаас зайлсхий. Хувийн амьдралын хэрүүл маргаан эсвэл түншүүд хөршүүдийн зүгээс ирэх таагүй харьцаанаас болгоомжил. Та хэрэгжүүлэх гэж буй төлөвлөгөөгөө дахин засварлан шинэчлэхгүй бол хуучин төлөвлөгөө хэдийн хэрэггүй болсон байх талтай.  Таны хүүхдэд хүмүүжлийн асуудал тулгараад байгааг од эрхэс онцгой анхааруулж байна.


Хумх

Энэ долоо хоногт таны уур уцаар гарахад бэлэн байгаа тул од эрхсийн нөлөөгөөр эргэн тойрондоо түгшүүртэй байдал, эмзэглэлийг авчирч мэдэх юм. Анхаарал болгоомжгүй хэлсэн амлалтууд таныг таагүй байдалд оруулах магадлалтай. Төсөөлөл болон зөн билэг нэмэгдэнэ. Гэр бүлийг баяр жаргалаар дүүргэх үйл явдал болно. Гэрлээгүй хумхууд хайртай хүнтэйгээ хамт байх тухайд эргэлзэж байгаа бол эртхэн харьцаагаа тасалсан нь дээр. Амьдарч буй орчноо солих боломж байна. Байраа зарах эсвэл шинэ байр худалдан авах гэж буй хүмүүст сайхан цаг тохиож байна. Үл хөдлөх хөрөнгө зарах сайтаас өөрт тохирох зүйлийг хайгаарай.


Загас

Ажил мэргэжил, бизнестэй тань холбоотой асуудлуудыг шийдвэл нэр хүнд, байр суурийг танд авчрах болно. Ажил мэргэжлийн ахисан төвшний сургалт танд сонирхолтой мэдээлэл авчирна. Бизнесийн асуудал дээр хашир болгоомжтой хандах хэрэгтэй. Гэхдээ хэрвээ та түрүүлж хөдлөхгүй бол бусад хүмүүс танаас өрсөх болно шүү. 

Таны нэр хүнд чинь өсөж байгаа тул бизнесийн өрсөлдөгчдөө ялах магадлал өндөр байна. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийн уур амьсгал сайхан байх болно. Хайртай хүмүүстээ амлалт өгсөн бол түүнийгээ биелүүлэхийг хичээх хэрэгтэй. Танд чөлөөт цаг олдвол хүүхдүүдтэйгээ өнгөрүүл.