Б.Баясгалан
02 сарын 12, 2020
Орхон аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баар, караоке зэрэг цэнгээний газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоохоор шийдвэрлэлээ.
- Мөн бүх үйлчилгээний газрууд 18:00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх,
- Төрийн болон төрийн бус байгууллагуудын албан хаагч, иргэд маскаа тогтмол зүүж хэвших, маск зүүгээгүй иргэдэд үйлчилгээний байгууллагууд үйлчлэхгүй байх,
- Байгууллагууд биеийн халуун хэмждэг багажийг ашиглах, үйлчлүүлэх иргэдийн биеийн халууныг хэмжих,
- Томоохон худалдаа, үйлчилгээний төвүүд, нийтийн эзэмшлийн талбайд тодорхой графикийн дагуу ариутгал халдваргүйжилтын ажлыг яаралтай зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.