Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харъяалалтай иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 14-18-ны хоорон гаргана гэдгийг өнгөрсөн долоо хоногт Шадар сайд мэдэгдсэн. Энэ хугацаа маргаашийн 06.00 цагт дуусна.

Энэ хүрээнд коронавирусийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө. Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх шаардлагатай. Тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх юм.

Үүнээс гадна 12 дугаар сарын 24-нийг хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулна.

Бусад тохиолдолд хотоос аймаг, сум чиглэсэн хөдөлгөөний хязгаарлалт дээрх хугацаанд хэвээр үргэлжилнэ. 


Эх сурвалж: ОБЕГ