Авто замын хөгжлийн газраас Орос элчингийн өмнөх зам хаасныг иргэдэд анхааруулж байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Орос Элчингийн баруун талын авто зам буюу  Энхтайваны өргөн чөлөөг Сөүлийн гудамжтай холбосон замын доогуурх дулааны шугамд гэмтэл үүссэн тул засварын хугацаанд түр хааж байна.  

Зорчигчид тус чиглэлийн замаас бусад замуудыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.