ОУВС-гийн тэргүүн хатагтай Кристин Лагарде өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан билээ.

Уулзалтын дараа К.Лагарде "Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзлаа. Өрийг бууруулахад ихээхэн амжилт олж байгаад албан ёсоор талархал илэрхийлж байна. Эдийн засгийг тогтворжуулахад гарч буй ололт амжилтыг хадгалах нь эдийн засгийг солонгоруулах, монголчуудын амьжиргааг дээшлүүлэхэд чухал болох талаар бид санал нэгдлээ" хэмээн твиттер хуудаснаа бичжээ.