"Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй олгох шийдвэр гарган, журмыг нь шинэчиллээ. Уг зээлийг жилийн таван хувийн хүүтэй олгож байсан бөгөөд хүүгүй болгосноор жилдээ 35-37 мянган оюутан зээл авах боломж бүрдэх аж

Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр өгөх эх үүсвэр байсан ч банкууд таван тэрбумыг л олгожээ. Иймээс зээлийг арилжааны банкаар бус “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан өгөхөөр болсон байна. Ингэхдээ банктай адил өндөр шалгуур тавихгүй гэнэ. 

Харин зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх ёстой байна. Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг давтан суралцсан тохиолдолд тухайн багц цагийн хичээлийн төлбөрт зээл олгохгүй юм байна. Мөн бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн олгохоор журамд заажээ.