"Улаанбаатар смарт карт" компаниас оюутнуудын автобусаар үнэгүй зорчих эрхийг түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдлээ. 

Ингэхдээ дараах тайлбарыг өгчээ.

"2023 оны 07 сарын 07-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад "43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд зохицуулалт хийхээр ажиллаж байна".